Бага ангийн сурагчдын хэл яриаг хөгжүүлэх.
Зорилго Эх хэлээрээ оновчтой зөв ярих ,алдаагүй энгийн ойлгомжтой бичих,ойлгож ухаарч унших,бусдын яриаг хүлээцтэй сонсох,эх дээр ажиллах,суурийг тавихад чиглэнэ.
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд эцэг эхчүүд юуг анхаарах вэ?
Эцэг эх байгалиас заяасан хүүхдийнхээ хамгийн сайн хэлний багш нар нь байдаг.Тэд өөрийн яриа болон үйлдлээ зөнгөөрөө хүүхдэд тааруулж ханддаг. Хүүхэд юуны өмнө эцэг эхтэйгээ харилцаж эхэлдэг .Энэхүү анхны туршлага нь хэл яриа хөгжих үндэс нь болж өгнө .
Нэг нь ярьж байхад нөгөө нь сонсдог,хүүхэдтэйгээ ярьж байхдаа дунд нь завсарлаж бай,түүнээс ямар үйлдэл гарахыг хүлээ.
Байгалийн дуу авиагм хүүхдэдээ чагнуулахыг хичээ.
Ярихад нь бүү саад хии.
Хүүхдээ сайн сонсож бай
Хүүхдээ шүүмжлэхгүй харин зоригжуулж магт.
Бусадтай харьцуулахгүй байх.
Үгийг зөв хэлүүлж,зөвөөр давтан хэлж өгөх,
Үгийг таслалгүйгээр анхааралтай сонсож дуустал яриулж сургах,
Аливаа зүйлийг энгийн яриулах зэргийг анхаарах шаардлагатай.
бичлэг
